“Аймгийн хүндэт тэмдэг” гардуулан өглөө
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээ Увс аймагт боллоо.
Мэдээллийн алба

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээ Увс аймагт боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан Увс аймгийн хүчний байгууллагуудын дарга нарт “Аймгийн хүндэт тэмдэг”-ийг гардуулан өгч баяр хүргэлээ.

Энэ жилийн зэвсэгт хүчний ойн баяр урьд жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм байна.

Баярын хүрээнд волейбол, шатар, олс таталт, марш тактикын тэмцээн, ЕБ-ын ахлах ангийн сурагчдын дунд “Эх орондоо захидал бичээрэй” уралдаан гэх мэтчилэн 12 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж буй ажээ.

Увс аймагт дайнд оролцсон гурван ахмад дайчин байдаг байна. Увс аймгийн цэргийн штабаас ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, хүлээн авах арга хэмжээ зохион байгуулах юм байна.




















