Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аймгийн төвийн цэцэрлэгүүд түр хугацаагаар амарлаа

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 60 хувь нь 0-11 сартай хүүхэд байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгийн төвийн цэцэрлэгүүд түр хугацаагаар амарлаа
Аймгийн төвийн цэцэрлэгүүд түр хугацаагаар амарлаа. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 60 хувь нь 0-11 сартай хүүхэд байна.

Тус эмнэлгийн хүүхдийн тасаг 40 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм байна. Тиймээс өөр хоёр тасагт хүүхэд хүлээн авч, эмч, сувилагч нарын тоог нэмээд байгаа юм.

Томуу, томуу төст өвчний гаралт буурахгүй байгаа учир аймгийн төвийн цэцэрлэг, яслиудын үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн ажиллах цагийн хуваарийг уртасгаж, есөн цагаас 20:00 цаг болгожээ. Баянхонгор Аймгийн ЭМГ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэнд ярилаа.

Хуваалцах