Аймгийн удирдлагууд кино театрын барилгын явцтай танилцлаа
Түүнчлэн кино театрын барилгын ажилтай манай аймагтай шууд харилцаат хамтын үйл ажиллагаатай БНСУ-ын Кангво мужийн зочид төлөөлөгчид танилцаж киноны дэлгэц,төхөөрөмжийн дуу, гэрэлтүүлэг, суудал гэх мэт асуудалд зөвлөгөө өгч туршлагаасаа хуваалцлаа.
Мэдээллийн алба

Төв аймгийн удирдлагууд Зуунмод хотын Соёлын төвд баригдаж байгаа кино театрын барилгын ажилтай өнгөрсөн өдрүүдэд танилцлаа.
Тус кино театрын их, бага хоёр танхимын агааржуулалтын ажлын хөрөнгө дутагдалтай байгаа юм. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхээр аймаг орон нутгийн удирдлагууд газар дээр нь очиж барилгын ажилтай танилцжээ.
Төв аймгийн төв Зуунмодод 180 хүний суудалтай кино театр байгуулахаар болж өнгөрсөн оны 11 сараас барилгын ажил эхэлсэн юм. Кино танхим, спорт заал, тоглоомын хоёр хэсэг, хүлээлгийн заал, ресторан зэргээс бүрдэх тус кино театр 770 гаруй сая төгрөгийн өртөгтэй бүтэж байна.
Барилгын ажлыг "Red line" компани гүйцэтгэж байгаа ба 2014 оноос өмнө хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байсан ч одоогийн байдлаар дотоод засал, тоног төхөөрөмжийн ажлууд хийгдэж дуусаагүй байгаа ажээ.
Түүнчлэн кино театрын барилгын ажилтай БНСУ-ын Кангво мужийн зочид төлөөлөгчид танилцаж киноны дэлгэц,төхөөрөмжийн дуу, гэрэлтүүлэг, суудал гэх мэт асуудалд зөвлөгөө өгч туршлагаасаа хуваалцлаа.


















