Аймгийнхаа бүтээн байгуулалттай танилцлаа
Эдгээр бүтээн байгуулалтын ажлаас гадна Улаангом сумын ЗДТГ-аас ногоон байгууламжийн ажлыг эхлүүлж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 30 сая төгрөгөөр есөн цэгт ногоон байгууламжийн ажлыг хийх бөгөөд энэхүү тендерт “Увс ногоонтон хөдөлгөөн” төрийн бус байгууллага шалгарч, ажлаа эхлүүлсэн ба
Мэдээллийн алба

Увс аймгийн удирдлагууд шинээр баригдаж байгаа бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь очиж танилцлаа.
Увс аймгийн Улаангом суманд энэ жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Улиасны хэвд 400 айлын жишиг хороолол баригдаж байна. Тус ажлын тендерт зургаан компани оролцсоноос “Суварга булан” компани, “Таван голын шим” хоршоо хоёр шалгарч ажлаа эхлүүлжээ. Жишиг хорооллын 400 айлын хоёр тал хашааг хоёр сая 500 мянга, гурван тал хашаа гурван сая 250 мянга, дөрвөн тал хашаа гурван сая 500 мянган төгрөгөөр зарагдана. Энэхүү хороололд эхний ээлжинд хоёр худаг гаргаж, гэрэл цахилгаан, замын асуудал шийдэж, хашаан дотор жорлон барих төдийгүй 10 ширхэг мод тарьж өгөх юм.
Түүнчлэн Улаангом суманд гэр хорооллын загвар 200 айлын амины орон сууцны эхний 100 айлын орон сууц барих төсөл сонгон шалгаруулалт явагдаж байна. Энэхүү орон сууц нь 60м2, 80м2 талбайтай баригдах ба инженерийн хангамжийн хувьд дотор цахилгаан, холбоо, цэвэр бохир ус, дулааны угсралтыг бүрэн тоноглосон байна. Дулааныг шалнаас халах технологиор сонгох юм. Гадна тохижилтод хашаа, явган хүний зам, машин орох замыг барилгын үнийн саналд багтаан барих аж.
Удирдлагууд түүнчлэн наадмын талбайн барилгын ажлын явцтай танилцлаа.
Эдгээр бүтээн байгуулалтын ажлаас гадна Улаангом сумын ЗДТГ-аас ногоон байгууламжийн ажлыг эхлүүлж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 30 сая төгрөгөөр есөн цэгт ногоон байгууламжийн ажлыг хийх бөгөөд энэхүү тендерт “Увс ногоонтон хөдөлгөөн” төрийн бус байгууллага шалгарч, ажлаа эхлүүлсэн байна.


















