Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аймгуудад ариутгал, халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашин олголоо

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 325 дугаар тогтоолоор Улсын нөөцөөс зарим аймгуудад ариутгал, халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашиныг олгохоор болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгуудад ариутгал, халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашин олголоо
Аймгуудад ариутгал, халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашин олголоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 325 дугаар тогтоолоор Улсын нөөцөөс зарим аймгуудад ариутгал, халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашиныг олгохоор болсон.Эдгээр автомашиныг хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.Уг ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогбаяр нарын албаны хүмүүс оролцож, аймгуудын төлөөлөлд автомашины түлхүүрийг гардууллаа.Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 11 аймагт нийт 16 автомашиныг олгосон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах