Айраг, Даланжаргалан суманд хямд өртөгтэй орон сууц барина
Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хийж,
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хийж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттайгаар орон сууцжуулан “Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд аймгийн Засаг дарга, Айраг, Даланжаргалан сумдын Засаг дарга нар болон “Элит конкрет ХХК”-ийн А.Шижирболд нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Даланжаргалан суманд “24 айлын орон сууц”, Айраг суманд 36 айлын орон сууцны барилгын ажлыг “Элит конкрет ХХК” төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж, 2019 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах юм.
Иргэдийн төлсөн урьдчилгаа төлбөрийн 30 хувь бүрдэхэд барилга угсралтын ажлыг эхлүүлж, гуравдугаар давхрын өрлөгийн угсралтын ажил эхлэхэд 30 хувь, заслын ажил эхлэхэд 30 хувь, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авахад 10 хувийн төлбөрийг тус тус захиалагчид төлөх бөгөөд хувьд м2 талбайн үнийг 750.000 төгрөгөөр худалдах аж.


















