Айраг сум 20 мвт-ын нарны цахилгаан станцтай болно
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Айраг суманд 20 мвт-ын нарны цахилгаан станц барих Солонгос улсын “J & R” ХХК-ийн захирал Ли Жон Юук-тэй нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Мэдээллийн алба

Тус бүтээн байгуулалтын ажил эхэлснээр түр ажлын байр 100, байнгын 10 гаруй ажлын байр бий болох бөгөөд ажиллах сонирхолтой иргэдийг Айраг сумын ЗДТГ-т бүртгэх юм байна.
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагын гэрээг хэрэгжүүлэн ажиллах, цаашлаад бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд багтаан дуусгахыг үүрэг болгожээ.
Дорноговь аймгийн хувьд 2018 оноос эхлэн нар, салхины дөрвөн цахилгаан станц нь нийт 115 мвт эрчим хүч үйлдвэрлэх юм байна.