Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдлээ

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдлээ
Аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр “Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар”-ын хамт олноос 5 000 000 сая төгрөгийн өртөг бүхий нэг удаагийн амны хаалт, Япон улсаас хүнсний бүтээгдэхүүн импортлодог “Nabeya” ХХК-иас 10 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.

Мөн “Монгол Фарм” ХХК-иас үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын дархлааг дэмжих зорилгоор нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 5 400 000 төгрөгийн үнэ бүхий 270 ширхэг “Назоферон” хамрын цацлагыг гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах