Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2018 оны эхний улирлын байдлаар 158.8 мянгад хүрлээ

Статистикийн бизнес регистрийн санд 2018 оны эхний улирлын байдлаар 158.8 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 81.0 (51.0 хувь) мянга нь үйл ажиллагаа явуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2018 оны эхний улирлын байдлаар 158.8 мянгад хүрлээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2018 оны эхний улирлын байдлаар 158.8 мянгад хүрлээ. Зураг: МҮОНРТ

Аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2018 оны эхний улирлын байдлаар 158.8 мянгад хүрлээ.

Статистикийн бизнес регистрийн санд 2018 оны эхний улирлын байдлаар 158.8 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 81.0 (51.0 хувь) мянга нь үйл ажиллагаа явуулж байна.

Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 52.3 (64.6хувь) мянга нь Улаанбаатар хотод, 9.2 (11.4 хувь) мянга нь Төвийн бүс, 8.9 (11.0хувь) мянга нь Хангайн бүс, 7.2 (8.9 хувь) мянга нь Баруун бүс, 3.3 (4.1 хувь) мянга нь Зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 85.5 хувь нь 1-9 ажиллагчидтай, 6.4 хувь нь 10-19 ажиллагчидтай, 5.0 хувь нь 20-49 ажиллагчидтай, 3.1 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна.

Үйл ажиллагаа явуулаагүй 77.8 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 40.5 (52.1 хувь) мянга нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 33.2 (42.7 хувь) мянга нь түр зогсоосон, 1.6 (2.0 хувь) мянга нь бүрэн зогсоосон, 2.5 (3.2 хувь) мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна.

Хуваалцах