Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аж ахуйн нэгжийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Авлигатай тэмцэх газартай хамтран энэ сарын 19-ний өдөр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж ахуйн нэгжийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа
Аж ахуйн нэгжийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Авлигатай тэмцэх газартай хамтран энэ сарын 19-ний өдөр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа. Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулагдсан сургалтад АТГ-ын УССГХ-ийн ажилтан, комиссар Б.Сүрэнжав, Ж.Мөнхжаргал, С.Амартүвшин нар Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоо, Хувийн хэвшил ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, Авлигын гэмт хэрэг, хувийн хэвшлийн анхаарах асуудал зэрэг сэдвээр мэдээлэл өглөө. Энэхүү сургалт нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “Хувийн хэвшлийн байгууллагуудын чадавхжуулах цогц сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах” зорилтын хүрээнд явагдаж байгаа юм. Сургалтад 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд тэдний зүгээс сонирхсон асуултад хариулт авч, харилцан санал солилцлоо.Эх сурвалж: ШӨХТГ

Хуваалцах