Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аж ахуйн нэгжүүд хадлангийн техник, тоног төхөөрөмжтэй болно

Цөм сүргийн аж ахуй нэгжүүд хадлангийн техник, тоног төхөөрөмжтэй болно. Эдгээр тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас ХХААХҮЯ- аар дамжуулан 12 аймагт байгаа Цөм сүргийг өсгөн үржүүлэх аж ахуй нэгжид олгох юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Аж ахуйн нэгжүүд хадлангийн техник, тоног төхөөрөмжтэй болно
Аж ахуйн нэгжүүд хадлангийн техник, тоног төхөөрөмжтэй болно. Зураг: МҮОНРТ

Цөм сүргийн аж ахуй нэгжүүд хадлангийн техник, тоног төхөөрөмжтэй болно. Эдгээр тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас ХХААХҮЯ- аар дамжуулан 12 аймагт байгаа Цөм сүргийг өсгөн үржүүлэх аж ахуй нэгжид олгох юм. Нийтдээ 60 сая төгрөгийн өртөг бүхий техникт гурван хадлангийн трактор, 13 ширхэг үүрдэг өвсний хадуур болон бусад техник багтаж байгаа гэж НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Аднан Куэрэши онцолж байна. “Ган, зуд хавсарсан хүндрэлд яаралтай тусламж үзүүлэх, даван туулах чадавхийг бэхжүүлэх” техник, хамтын ажиллагааны ТСР/МОН/3602 төслийн дэмжлэгтэйгээр манайд дээрх техникүүдийг нийлүүлж байгаа юм.

Одоогоор Баянхонгор, Булган, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Увс, Өмнөговь зэрэг 12 аймагт Монгол улсад баталгаажсан 45 үүлдэр омог хэвшлийн малаас 16 үүлдрийн 15 мянга орчим толгой мал байгаа юм. Малын удмын сангийн Үндэсний төвийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Я.Оюунбилэг хэлэхдээ: “Бид энэ төхөөрөмжүүдээ аж ахуй нэгжүүдэд хүргүүлж хадлангаа бэлтгэнэ. ХХХААХҮЯ 2008 оноос эхлэн НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. Цаашид ч олон ажлыг хамтдаа хийнэ гэж итгэж байна. Монголын мал аж ахуй, газар тариалангийн салбарт хэрэгжсэн олон төсөл хөтөлбөрийн үр шимийг малчид, тариаланчид хүртсээр ирсэн. Жишээлбэл, бидний хамгийн эхний төсөл бол “Сүүний үхрийн удам зүй, гарваль, ашиг шимийн бүртгэл, мэдээллийн сан” байлаа. Мөн энэ төслийн хүрээнд Малын удмын сангийн Үндэсний төвд үр үйлдвэрлэлийн бага оврын лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн.

Үүний үр дүнд 2008 оноос хойш өнөөг хүртэл Монголд үржүүлж байгаа шилмэл малын хээлтүүлэгчээс үр үржүүлж авах ажлыг хийж байна. Энэ мэтчилэн хамтын ажиллагааны үр өгөөж өндөр байна. Монголын мал аж ахуйг хөгжүүлж, чанарыг сайжруулахад байнга дэмжлэг үзүүлж хамтарч ажилладаг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагад талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагаас манай хөдөө аж ахуйн салбарт 2,6 сая ам долларын хүмүүнлэгийн тусламжийг 10 мянга гаруй малчин өрх туслах болон малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд зарцуулжээ.

М.Оюунбаасан

Хуваалцах