Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аж ахуйн нэгжүүд үр тарианы суулгацаа урьдчилгаа төлбөргүй авах боломжтой

50 гаруй аж ахуйн нэгж сайн харилцагчийн жагсаалтад орж Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үрийн буудайгаа урьдчилгаа төлбөргүй авчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж ахуйн нэгжүүд үр тарианы суулгацаа урьдчилгаа төлбөргүй авах боломжтой
Аж ахуйн нэгжүүд үр тарианы суулгацаа урьдчилгаа төлбөргүй авах боломжтой. Зураг: МҮОНРТ

<br>50 гаруй аж ахуйн нэгж сайн харилцагчийн жагсаалтад орж Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үрийн буудайгаа урьдчилгаа төлбөргүй авчээ. Энэ хаврын тариалалтад Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад 15.6 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байсан. Тодруулбал, шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөрөөр, ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаагаар, үрийн буудайг 30 хүртэлх хувийн урьдчилгаагаар авах боломжийг бүрдүүлсэн. Энэ жилээс эхлэн тус сангаас сайн харилцагчдадаа уяан хатан нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүлж байгаа юм. Энэ талаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хангамж борлуулалтын албаны дарга н.Болороос тодрууллаа.

Улаанбуудайн тариалалт эрхэлж байгаа иргэн аж ахуйн нэгж бүр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дэмжлэгийг авах боломжтой. Хамгийн гол нь өөрийн гэсэн эзэмшлийн тариан талбайтай, урьдчилгаа төлбөрийн чадамжтай, өргүй байх хэрэгтэйг албаныхан сануулж байсан юм. Өнгөрсөн жил тус сангаас 900 гаруй иргэн аж ахуйн нэгж шатахуун, бордоо, үрийн буудайгаа урьдчилгаа төлбөрөөр авч, үлдэгдлийг нь авсан ургацаараа төлсөн байна.

Хуваалцах