Аж ахуйн нэгжүүдийн татварын тайлан үнэн эсэх нь эргэлзээтэй
Аж ахуйн нэгж, байгууллагууд татварын тайлангаа мэргэжлийн хүнээр, үнэн зөв хийлгэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна гэж мэргэжлийн хүн хэлж байна.
Мэдээллийн алба

Аж ахуйн нэгж, байгууллагууд татварын тайлангаа мэргэжлийн хүнээр, үнэн зөв хийлгэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна гэж мэргэжлийн хүн хэлж байна.
Албан байгууллагууд татварын тайлангаа гаргах орон тооны мэргэжлийн нягтлан бодогчтой байх ёстой гэж хуульд заасан байдаг. Хэрэв орон тооны нягтлангүй бол гэрээт нягтлантай байх шаардлагатай. Гэтэл улсын хэмжээнд 98 мянган аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдгаас 15 мянга нь орон тооны мэргэжлийн нягтлан бодогчтой, 17 мянга нь гэрээт нягтлангаар тайлан гаргуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Энэ үзүүлэлтээс харахад, үлдсэн 60 орчим мянган байгууллага татварын тайлан тооцоогоо мэргэжлийн хүнээр, үнэн зөв хийлгэж байгаа эсэх нь эргэлзээтэй гэж Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн багш, судлаач н.Нямдаваа хийсэн судалгаандаа үндэслэн ярьж байна.


















