Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн тавдугаар сарын 26-нд болно

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Aж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн тавдугаар сарын 26-нд болно
Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн тавдугаар сарын 26-нд болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Aж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Mөн Засгийн газрын 2023 оны 103 дугаар тогтоолоор Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулж, түүний бүрэлдэхүүнийг баталсан.Үндэсний хорооны анхны хуралдаан дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болсон бөгөөд 4 дэд хороо (нүүрс гүн боловсруулах, зэсийн, хар төмөрлөгийн, хөнгөн аж үйлдвэрийн)-той байхаар тогтож, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах