Ажил хайхад анкет бөглөх шаардлагагүй боллоо
Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв ажил хайж буй иргэдийн цахим үнэмлэхийг уншуулан мэдээллийн системд бүртгэдэг боллоо. Та иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд л хангалттай, таны алтан цагийг хэмнэн, түргэн шуурхай үйлчлэх болсондоо таатай байна.
Мэдээллийн алба

Цаашид "Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем"-д холбогдох ба ингэснээр төрийн үйлчилгээний уламжлалт хэлбэрийг бүрэн халж, илүү уян хатан шийдэлтэйгээр мэдээллийг аюулгүй, түргэн шуурхай солилцох боломжтой болно.