Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна

Хөтөлбөрт олон улсын туршлага, дэмжлэг авах уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна. Зураг: МҮОНРТ

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна. Хөтөлбөрт олон улсын туршлага, дэмжлэг авах уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Манай улсын хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр үе үеийн Засгийн газар тодорхой хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулдаг ч үр дүн муу байгааг нь өнөөдрийн нөхцөл байдал харж болно. Тиймээс асуудлыг макро эдийн засгийн түвшинд судалж шийдвэр гаргадаг байдлаа өөрчилж, өрх гэрийн хүрээнд ярих хэрэгтэй гэж үзсэн байна.

Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга н.Эрдэнэбаяр ярилаа. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Японы "ЖАЙКА", Солонгосын "КОИКА" зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүдийг өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад урьжээ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг ирэх сард Засгийн газрын хурлаар батлуулах төлөвлөгөөтэй байгаагаа ажлын хэсгийн гишүүд хэлж байна.

Хуваалцах