Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцно

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд нийт 540 мянга гаруй иргэн бүртгүүлжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцно
Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцно. Зураг: МҮОНРТ

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд нийт 540 мянга гаруй иргэн бүртгүүлжээ.

Иргэдийн ихэнх нь 1990-2000 онд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй жилүүдийнхээ даатгалыг нөхөн авах юм байна. Нийгмийн даатгалын байцаагчид урьдчилсан байдлаар 450 гаруй хүн бүртгүүлнэ гэж тооцсоноос олон хүн ханджээ. Учир нь хуулийн хүрээнд сайдын журмын дагуу 1990-1994 онд эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийг мөн хамруулах болсонтой холбоотой юм.

Нөхөн олговрын даатгалын хугацааг хэд хэдэн удаа сунгаж, сүүлийн хугацааг энэ нэгнээр дуусгавар болгосон тул хамрагдах ёстой хүмүүсийг бүртгэж дууссан гэж албаныхан үзжээ.

Нийгмийн даатгалын сангаас бүрэн тэтгэврийн доод хэмжээг 207 мянга 300 төгрөг, харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 172 мянга 200 төгрөгөөр тогтоосон байдаг.



Хуваалцах