Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ажлын байрны халдвар, хамгаалал” сэдэвт сургалт боллоо

Удирдамжийн дагуу Наркологийн эмнэлэгийн халдвар судлаач эмч И.Оюунчимэг МУҮНС-ийн ажилтан албан хаагчдад “Ажлын байрны халдвар, хамгаалал” сэдэвт сургалт хийсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ажлын байрны халдвар, хамгаалал” сэдэвт сургалт боллоо
“Ажлын байрны халдвар, хамгаалал” сэдэвт сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

ДЭМБ ажлын байрыг 21 дүгээр зуунд эрүүл мэндийг дэмжих тэргүүлэгч орчин байх болно гэж үзэж байна. Учир нь ажлын байр нь ажиллагчдын “бие махбодийн, оюуны, эдийн засгийн хийгээд нийгмийн сайн сайхан байдалд” нөлөөлдгийг тогтоосон байдаг.

Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих нь ажилтны эрүүл мэндэд эрсдэл учруулах хүчин зүйлсийг бууруулах арга хэмжээг эрүүл мэндийг бэхжүүлэх хүчин зүйлсийг нэмэгдүүлэх арга хэмжээтэй хослуулах явдал гэдгийг эрдэмтэн судлаач нар тодорхойлсон байна. Иймээс МУҮНС-ийн нийт ажилтан албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, Наркологийн эмнэлэгийн эмч, эмнэлэгийн ажилтнууд болон тус эмнэлэгээр хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд МУҮНС, Наркологийн эмнэлэг хамтран “Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын удирдамж” боловсруулан баталлаа. Удирдамжийн дагуу Наркологийн эмнэлэгийн халдвар судлаач эмч И.Оюунчимэг МУҮНС-ийн ажилтан албан хаагчдад “Ажлын байрны халдвар, хамгаалал” сэдэвт сургалт хийсэн байна.

Хуваалцах