Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ажлын гараа” төслийн залуус орон нутгийг зорино

Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбооны хооронд байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд энэ жил үргэлжлүүлэн хэрэгжүүлэх “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн нээлт өчигдөр МЗХ-ны байранд боллоо.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ажлын гараа” төслийн залуус орон нутгийг зорино
“Ажлын гараа” төслийн залуус орон нутгийг зорино. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбооны хооронд байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд энэ жил үргэлжлүүлэн хэрэгжүүлэх “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн нээлт өчигдөр МЗХ-ны байранд боллоо.

Хөтөлбөрийн 2014 оны нээлтэд Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноров, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбат болон зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөтөлбөрт нэгдсэн дэмжигч байгууллагууд, хамрагдаж байгаа оюутан, залуус оролцсон юм.

Энэ үеэр “Сумын залуус” төсөлд хамрагдсан 21 аймгийн 330 суманд ажиллах “Дөрвөн бэрх” багийн гишүүдэд үнэмлэх, ажиллах удирдамжийг хүлээлгэн өглөө. Мөн Бүтээн байгуулалтын салбарт бригадын зохион байгуулалтаар ажиллах залуучууд өнгөрсөн сараас эхлэн ажилдаа гарсан бол “Сумын залуус”, “Ажлын гараа” зэрэг төслүүдэд хамрагдаж буй оюутан, залуус өнөөдрөөс эхлэн ажилдаа орж, хөдөө орон нутгийг зорих юм байна.

Энэ жил “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Бүтээн байгуулалт-2014” төсөлд нийт 10 мянган оюутан, залуусыг хамруулах юм байна. Дээрх төсөл хөтөлбөрийг Хөдөлмөрийн яамнаас санхүүжүүлж, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.

Түлхүүр үг:“Ажлын гараа” төслийн залуус орон нутгийг зорино
Хуваалцах