Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн
Мэдээллийн алба

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Э.Батшугар, Г.Дамдинням, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болсон бөгөөд тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.


















