Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар болов

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар болов
Ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар болов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. УИХ-ын чуулганы энэ сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 11 гишүүний мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Иймээс уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтсон байна.

Хуваалцах