Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэсэг сумдын мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулав

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас, аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсэг сумдын мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулав
Ажлын хэсэг сумдын мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулав. Зураг: МҮОНРТ

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас, аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Гурванзагал, Чулуунхороот, Дашбалбар, Баяндун, Баян-Уул, Цагаан-Овоо, Сэргэлэн суманд ажиллалаа.

Энэ үеэр мэргэжлийн ангийн хүн хүч, техник багаж хэрэгслийн нөхөн хангалтын бэлэн байдалд үзлэг шалгалтыг зохион байгуулж, албан даалгаврын биелэлтийг дүгнэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөн ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах гэрээг сумдын Онцгой комисстой байгуулсан юм гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах