Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэсэг өнөөдөр, маргааш, нөгөөдөр төвийн 6 дүүрэгт ажиллана

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр, маргааш, нөгөөдөр төвийн 6 дүүрэгт ажиллана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсэг өнөөдөр, маргааш, нөгөөдөр төвийн 6 дүүрэгт ажиллана
Ажлын хэсэг өнөөдөр, маргааш, нөгөөдөр төвийн 6 дүүрэгт ажиллана. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр, маргааш, нөгөөдөр төвийн 6 дүүрэгт ажиллана. Ингэхдээ агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 100кВт дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй зуухнуудын галлагааны горим, утаа шүүгч ашиглаж байгаа эсэх, нүүрсний зарцуулалт, нөөцлөлт, иргэн, аж ахуйн нэгжүүдэд түүхий нүүрсийг худалдан борлуулж байгаа эсэхийг шалгах юм байна.

Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг ХУД, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн СБД, Дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа БЗД, Хүнс, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний хэлтсийх дарга Д.Оюунболор БГД, Хотын тохижилт. цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм СХД, Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун ЧД-т тус тус ажиллаж байна.

Шалгалтад цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллага, агаарын бохирдлыг бууруулах газрууд хамтран ажиллаж оролцож байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Хуваалцах