Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэсгийн нэгдсэн хуралдаан болж байна

Дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг Монгол Улсад хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсгийн нэгдсэн хуралдаан болж байна
Ажлын хэсгийн нэгдсэн хуралдаан болж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг Монгол Улсад хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нөхцөл байдлын мэдээг цуглуулах, болзошгүй эрсдэлийг тодорхойлж, зөвлөмж гаргах чиглэлээр нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон.

Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас гаргасан “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу үнэлгээ хийх нэгдсэн хуралдааныг зохион байгуулж байна.

Хуралдааны үеэр “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилга, “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу 2018-2019 онд хийгдсэн үнэлгээний үр дүн, “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалыг танилцуулж, хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх үнэлгээний ажил /1-10 дугаар үндсэн чиглэл/, үндсэн чиглэл тус бүрийн үнэлгээний үр дүнд суурилсан зөвлөмж гаргаж, дүгнэлт боловсруулах юм.

Ажлын хэсгийн хуралдаан гуравдугаар сарын 10, 11-нд болно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах