Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Р.Барсболдын гэрт 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үл таних 2 хүн орж хутга тулган дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ
Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Р.Барсболдын гэрт 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үл таних 2 хүн орж хутга тулган дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж, дайчлан баривчилан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шалгаж байна.

Уг гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай “Б”, 28 настай “Ч”, 28 настай “Б” нар үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд эдгээр этгээдүүд нь урд өмнө хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна.

Хуваалцах