Академич Т.Ган-Эрдэнэ “Найрамдал” шагнал хүртлээ
академич Т.Ган-Эрдэнэ тус нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны монгол хүн боллоо.
Мэдээллийн алба

БНХАУ-ын “Найрамдал” шагналаар энэ жил Монгол, ОХУ, АНУ, Англи, Франц, Герман, Япон, Франц, Австрали зэрэг 31 орны 100 мэргэжилтэн шагнагджээ. Тухайлбал, Монгол Улсаас академич Т.Ган-Эрдэнэ, АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт, эрдэмтэн Жеймс Хекман, Франц улсын иргэн, Олон улсын цөмийн судалгаа, инженерийн мега төслийн ерөнхий захирал, доктор Бернард Бигот тэргүүтэй эрхэм хүртсэн байна.
Дээрх эрдэмтдийн эгнээнд багтсан академич Т.Ган-Эрдэнэ тус нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны монгол хүн боллоо.


















