Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахлагч Б.Гантулга гэнэтийн бүлэглэлийн халдлагыг зогсоожээ

Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатараас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал даргатай Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд талархал ирүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлагч Б.Гантулга гэнэтийн бүлэглэлийн халдлагыг зогсоожээ
Ахлагч Б.Гантулга гэнэтийн бүлэглэлийн халдлагыг зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатараас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал даргатай Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд талархал ирүүлжээ.

Хурандаа Д.Энхбаатар "UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальонд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэж байгаа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын усчин аврагч, ахлагч Б.Гантулга нь 2017 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Бентью хот дахь Дотоодын дүрвэгсдийн хуаранд үүссэн гэнэтийн бүлэглэлийн халдлагыг хүч хэрэглэх дүрмийн дагуу шийдвэртэй арга хэмжээ авч НҮБ-ын мандатад заагдсан албан үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн учир танай анги хамт олонд батальоны удирдлага, бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цаашид Онцгой байдлын албаны хамт олон үргэлж манлайлагч нь байж, олон шилдгүүдийг эгнээнээсээ төрүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэжээ.

Хуваалцах