Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахлагчийн дээд дамжааны сонсогч нар Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцлаа

Командлал, нэгтгэл, ангийн үйл ажиллагааны онцлог, сүүлийн үеийн ололт амжилттай танилцаж, алба хаах орчин нөхцөлийг нь үзэж сонирхсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлагчийн дээд дамжааны сонсогч нар Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцлаа
Ахлагчийн дээд дамжааны сонсогч нар Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалах удирдлагын академийн Ахлагчийн дээд дамжааны сонсогч нар 4 дүгээр сарын 15-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Командлал, нэгтгэл, ангийн үйл ажиллагааны онцлог, сүүлийн үеийн ололт амжилттай танилцаж, алба хаах орчин нөхцөлийг нь үзэж сонирхсон юм.

Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын ахлагчийн бүрэлдэхүүний өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээлэл хүргэж, сонирхсон асуултад нь хариулсан юм. Ахлагчийн дээд дамжааны сонсогч нар “Бидний танилцсан байгууллагууд нь алба хаагчдынхаа хөгжих, сурч боловсрол, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхэд ихээхэн анхаардаг нь мэдрэгдлээ. Ялангуяа Англи хэлний сургалтын төвүүдийг шинээр байгуулж, үйл ажиллагаа нь хэвшсэн байгааг харах таатай байна” гэж байв. Төгсгөлд нь сонсогч нарт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлагчийн зөвлөлөөс урлагийн тоглолт толилуулсан юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Хуваалцах