Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахлах ангийн сурагчид Япон улсад 3 жилийн хугацаатай үнэ төлбөргүй суралцах боломжтой болов

Дорноговь аймаг, Япон улсын Вакаяама муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус мужийн Нянрёо ахлах сургуулийн төлөөлөл Дорноговь аймагт ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлах ангийн сурагчид Япон улсад 3 жилийн хугацаатай үнэ төлбөргүй суралцах боломжтой болов
Ахлах ангийн сурагчид Япон улсад 3 жилийн хугацаатай үнэ төлбөргүй суралцах боломжтой болов. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймаг, Япон улсын Вакаяама муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус мужийн Нянрёо ахлах сургуулийн төлөөлөл Дорноговь аймагт ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны төлөөлөл тэднийг хүлээн авч уулзаж, Вакаяама мужийн Нянрёо ахлах сургууль болон Сайншанд сумын ЕБ-ын тавдугаар сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Гэрээний хүрээнд жилд нэг удаа Сайншанд сумын ЕБ-ын тавдугаар сургуулийн 10 дугаар ангийн нэг сурагчийг Япон улсын Нянрёо ахлах сургуульд 3 жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцуулах юм байна.

Цаашлаад боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх, бага ангийн багш нарыг харилцан солилцож, туршлага судлуулах талаар санал солилцжээ.

Хуваалцах