Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахлах тогооч, туслах тогооч сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд ахлах тогооч, туслах тогооч сонгон шалгаруулж авна сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлах тогооч, туслах тогооч сонгон шалгаруулж авна
Ахлах тогооч, туслах тогооч сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд ахлах тогооч, туслах тогооч сонгон шалгаруулж авна сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич мэргэжилтэй

  • Тогоочийн зэрэгтэй байх

  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан

  • Нийтийн хоолны салбарт мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай

  • Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой

  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл

  • Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт

  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802

Хуваалцах