Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахмад багш нар “Явуулын багш”-аар ажиллах боломжтой

Ахмад багш нар энэ жил холбоогоороо дамжуулан бага анги болон цэцэрлэгийн багш нарт түлхүү туслахаа хэллээ. Тэд хөдөө орон нутагт мал маллаж байгаа эцэг, эхчүүдэд туслахын тулд “Явуулын багш”-аар ажиллах боломжтой гэсэн юм.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад багш нар “Явуулын багш”-аар ажиллах боломжтой
Ахмад багш нар “Явуулын багш”-аар ажиллах боломжтой. Зураг: МҮОНРТ

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Монголын ахмад багш нарын холбооноос хэвлэлийн хурал хийв. Багш нар энэ хичээлийн шинэ жилд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дэвшүүлсэн зорилтыг дэмжин уриалга гаргаснаа дуулгалаа. Тэтгэвэрт гарсан ч сурган хүмүүжүүлэх үйлст чин сэтгэлээ зориулж буй 30 гаруй мянган ахмад багш байдаг юм байна. Ахмад багш нар энэ жил холбоогоороо дамжуулан бага анги болон цэцэрлэгийн багш нарт түлхүү туслахаа хэллээ. Тэд хөдөө орон нутагт мал маллаж байгаа эцэг, эхчүүдэд туслахын тулд “Явуулын багш”-аар ажиллах боломжтой гэсэн юм.

Хуваалцах