Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ахмад жолооч В.Бадамдоод Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, Ванчинбазарын Бадамдоод Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртээлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад жолооч В.Бадамдоод Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртээлээ
Ахмад жолооч В.Бадамдоод Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртээлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, Ванчинбазарын Бадамдоод Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртээлээ.

В.Бадамдоо нь Барилга контор, барилгын авто бааз, төр засгийн үйлчилгээний авто баазад 40 гаруй жил ажиллахдаа өөрийн хариуцсан машин техникийн засвар үйлчилгээг цаг хугацаанд нь тогтмол хийж, техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилгүй, үйлчилгээний доголдолгүй, техникийн шатах тослох материалыг норм нормативын дагуу зарцуулан, автомашины гүйлтийг уртасган ажил үйлчилгээнд цаг ямагт бэлэн байлгаж, дотоод, гадаадын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх хариуцлагатай үүргийг хувийн зохион байгуулалт сайтай, үйлчилгээний өндөр соёлтой гүйцэтгэж иржээ.

Төрийн үйлчилгээний салбарт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлж Төр засгийн үйлчилгээний авто баазын ахмад жолооч Ванчинбазарын Бадамдоод ийнхүү Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртээв.

Хуваалцах