Ахмад малчдын улсын зөвлөгөөн болно
“Дөрвөн алтан бэрс” ТББ, Малчдын холбоо хамтран энэ сарын 30-нд Улаанбаатар хотноо “Ахмад малчдын зөвлөгөөн"-ийг зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

“Дөрвөн алтан бэрс” ТББ, Малчдын холбоо хамтран энэ сарын 30-нд Улаанбаатар хотноо “Ахмад малчдын зөвлөгөөн"-ийг зохион байгуулах гэж байна. Монголын нүүдлийн их өв соёлыг тээж, уламжлуулж яваа мянган мэргэжлийн эзэн болсон ахмад малчдынхаа хөдөлмөрийг үнэлэх юм.
Зөвлөгөөний зорилго нь насаараа мал малласан, ажил үйлсээрээ сум орон нутагтаа манлайлсан ахмадуудыг хамруулан мал маллах арга ухаан, арвин туршлагаас судлах, санал санаачилгаа нэгтгэх юм байна. Зөвлөгөөнд Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй 45-аас дээш насны ахмад малчдыг хамруулахаар зорьж байна.
Ахмад малчдын улсын зөвлөгөөний хүрээнд тэднийг алдаршуулсан олон төрлийн ажил хийхээр төлөвлөж байгаа аж.


















