Ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг хүсчээ
Өргөдөл гаргасан ахмадууд тэтгэврийн зээлийн хүү хэт өндөр байгааг анхаарч, энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.
Мэдээллийн алба

Монголын ахмадын чөлөөт холбооноос тэтгэврийн зээлийн хүүг зохистой харилцаанд хүргэх талаар хоёр жил гаруй ажиллажээ. Энэ хугацаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 9474 ахмад настан тус холбоогоор уламжлан УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газарт өргөдөл гаргасныг холбооны тэргүүн Г.Баасан болон ахмадын төлөөлөл холбогдох хүмүүст хүлээлгэж өглөө.
Өргөдөл гаргасан ахмадууд тэтгэврийн зээлийн хүү хэт өндөр байгааг анхаарч, энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.


















