Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол улсад Иргэний хамгаалалтын байгууллага үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан ахмад ажилтнуудаа болон тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол улсад Иргэний хамгаалалтын байгууллага үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан ахмад ажилтнуудаа болон тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “ Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулууны нэг болох Иргэний хамгаалалтын байгууллагад ажиллаж байсан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, хамгийн сайхныг хүсэн ерөөе” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмад ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн Иргэний хамгаалалтын байгууллагад ажиллаж байсан туршлага болон Онцгой байдлын байгууллагын талаар санал сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ үеэр Улсын иргэний хамгаалалтын байгууллагыг байгуулж, бэхжүүлэх үйлсэд онцгой гавьяа байгуулан ажиллаж байсан ахмадуудад болон гэр бүлийнхнийг Онцгой байдлын ерөнхий газрын “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнасан юм гэж Онцгой байдлын ерөнхйи газраас мэдээллээ.

Хуваалцах