Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахмадуудаа сонслоо

Дорнод аймгийн “Ахмадын ачлал” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын А/55 дугаар захирамжаар сар бүрийн 21-ний өдрийг "АХМАДАА_СОНСОХ_ӨДӨР" болгон зохион байгуулахаар болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмадуудаа сонслоо
Ахмадуудаа сонслоо. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн “Ахмадын ачлал” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын А/55 дугаар захирамжаар сар бүрийн 21-ний өдрийг "АХМАДАА_СОНСОХ_ӨДӨР" болгон зохион байгуулахаар болсон. Энэ удаад 03-р сарын 21-ны өдрийн арга хэмжээнд Үндсэний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдал, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүчин зүтгэж байсан 28 ахмадууд оролцлоо.

Ахмадууд маань улс орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуусын хүмүүжил, эрүүл мэнд, боловсрол, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг олон асуудлаар санал, зөвлөмж гаргалаа.

Ахмадуудын гаргасан санал санаачлага зөвлөмжийг орон нутгийн хөгжлийн бодлогод тусган бодит ажил хэрэг болгох тал дээр анхааран ажиллана гэдгээ уулзалтанд оролцсон аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн онцоллоо.

Эх сурвалж: www.dornodmedee.mn

Хуваалцах