Ахмадуудад тусламж үзүүллээ
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт харах, асрах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын асрамжийн үйлчилгээг сайжруулна гэж тусгасан байна.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт харах, асрах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын асрамжийн үйлчилгээг сайжруулна гэж тусгасан байдаг.
Энэ заалтын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын оролцоо хамтын ажиллагаатайгаар 20 ахмадыг ахмадын сувилалд үнэ төлбөргүй амраасан байна. Мөн найман ахмадад гэрийн дээвэр, туурга, тооно, хулдаас зэрэг гэр ахуйн хэрэгцээт зүйлсээр тусламж үзүүлжээ.





















