Ахмадуудад зориулсан асрамж, сувиллын газар цөөн байна
Улсын хэмжээнд 280 мянга гаруй ахмад бий. Үүнээс 24 хувь нь амьдралын боломж сул буюу эмзэг бүлэгт хамаардаг.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 280 мянга гаруй ахмад бий. Үүнээс 24 хувь нь амьдралын боломж сул буюу эмзэг бүлэгт хамаардаг. Мөн найман мянга орчим ахмад хэвтэрт, өөрөөр хэлбэл, бусдын асрамжид байх шаардлагатай.
Гэтэл манай улсад ахмад настнуудад зориулсан асрамж, сувиллын газар цөөн, ойрын жилүүдэд улсын санхүүжилтээр нээгдэх боломж бага байгааг Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэллээ.
Ахмадуудад зориулсан асрамж, сувиллын газар улсын хэмжээнд 20 хүрэхгүй байна.


















