Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Ахмадуудад зориулсан эмчилгээ сувилгааны таван төв байгуулна

Улсын хэмжээнд ахмадуудад зориулсан эмчилгээ сувилгааны бүсчилсэн таван төвийг байгуулахаар болсон байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмадуудад зориулсан эмчилгээ сувилгааны таван төв байгуулна
Ахмадуудад зориулсан эмчилгээ сувилгааны таван төв байгуулна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд ахмадуудад зориулсан эмчилгээ сувилгааны бүсчилсэн таван төвийг байгуулахаар болсон байна. Эхний ээлжийн эмчилгээ сувилгааны төв ирэх 12 дугаар сард ашиглалтад орно. Дунджаар тус бүр нь 400 орчим ахмад настан хүлээн авах чадалтай төвүүдийг байгуулахаар төлөвлөжээ. Ахмадуудын эрүүл мэндийг сайжруулахад бүсчилсэн эмчилгээ сувилгааны төвүүд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж салбарын сайд нь үзэж байна. Батсүмбэрийн ахмадын асрамжийн газар буюу Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийг өргөтгөж, 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С. Эрдэнэ ярьж байна.

Хуваалцах