Ахмадын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн болж байна
Нийслэлийн ахмадын хорооноос зохион байгуулж буй Ахмадын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн нийслэлийн Иргэний танхимд болж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн ахмадын хорооноос зохион байгуулж буй Ахмадын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн нийслэлийн Иргэний танхимд болж байна.
Нийслэл, дүүрэг, хорооны ахмадын хороо, зөвлөлийн дарга, зохион байгуулагч нар зөвлөгөөнд хамрагдаж байгаа бөгөөд 21 аймгийн ахмадын хорооны дарга нар цахимаар оролцож, санал бодлоо илэрхийлж байна.
Зөвлөгөөнөөр Ахмадын байгууллагын мэдээллийн нэгдсэн цахим сангийн программ хангамжийн төслийг танилцууллаа.
Уг арга хэмжээнд оролцож буй МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Монголын ахмадын нэгдсэн мэдээллийн цахим сантай болохыг дэмжиж, ач холбогдлыг нь өндөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
Зөвлөгөөний үеэр Фаро Фондейншн Монголия ТББ-ын ажилтнууд цахим залилангаас хэрхэн сэргийлэх талаар ахмад настнуудад мэдээлэл зөвлөгөө өгнө.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн ахмадын хорооны дэргэдэх "Есөн эрдэнийн орон" чуулга уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулна гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ.




















