Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд аж ахуйн нэгж болон айл өрхийн эд хөрөнгөд гарсан ахуйн гал түймрийн найман дуудлага гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа
Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд аж ахуйн нэгж болон айл өрхийн эд хөрөнгөд гарсан ахуйн гал түймрийн найман дуудлага гарчээ. Ихэвчлэн хураалттай өвс, банз, түлээ мод шатсан гэсэн дуудлага ирсэн байна. Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн Буянт хороолол, “Онхоодойн-Өндөр” ХХК-ийн баруун талд “Адуу, үнээний фермер”-т нуруулдсан 2000 боодол өвс шатаж байжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтайгаар 12 км зам туулан очиж, нэмэлт дуудлагаар 18 алба хаагч, таван автомашин, нийт 24 алба хаагч, зургаан автомашинтайгаар 9 цаг 30 минут ажиллаж унтраасан байна. Нийт 600 боодол өвс шатсан хохирол гарчээ. Тиймээс иргэдийг ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Хуваалцах