Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахуйн хэрэглээний хий үнэрлэж байсан хоёр сурагчийг саатуулжээ

Чингэлтэй дүүргийн зургаа дугаар хорооны 50 дугаар сургуулийн урд талын байрны орцонд ЕБС-ийн сурагчид ахуйн зориулалттай хий буюу газ үнэрлэж байгаад баригдсан хэрэг гарлаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахуйн хэрэглээний хий үнэрлэж байсан хоёр сурагчийг саатуулжээ
Ахуйн хэрэглээний хий үнэрлэж байсан хоёр сурагчийг саатуулжээ. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн зургаа дугаар хорооны 50 дугаар сургуулийн урд талын байрны орцонд ЕБС-ийн сурагчид ахуйн зориулалттай хий буюу газ үнэрлэж байгаад баригдсан хэрэг гарлаа. Цагдаагийн алба хаагчид иргэний дуудлагын дагуу очиж шалгахад, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд суух 13 настай эрэгтэй Г, 16 настай эрэгтэй А нар үйлдэл дээрээ баригджээ.

Уг хэргийг таслан зогсоож, дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэж, мансуурч хордлогод орох, амь насаа алдах ч тохиолдол байгаа юм.

Хуваалцах