Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяны хүрээнд авто засварчдыг чадавхжуулна

Монгол Улсад Ахуйн үйлчилгээний салбар үүсэж, хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар “Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяныг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяны хүрээнд авто засварчдыг чадавхжуулна
“Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяны хүрээнд авто засварчдыг чадавхжуулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад Ахуйн үйлчилгээний салбар үүсэж, хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар “Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Дорнод Политехник коллежтой хамтран авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид ажиллагсад болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх гурав хоногийн сургалт зохион байгуулах гэж байна.

Сургалт энэ сарын 24-ний өдөр Дорнод Политехник коллежид эхэлнэ. Дашрамд дурдахад, Дорнод аймаг 11.5 мянган тээврийн хэрэгсэлтэй ба авто засвар үйлчилгээний 40 гаруй цэг, салбарт 200 орчим иргэн засвар үйлчилгээ үзүүлж байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах