Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Aктивын чанарын үнэлгээг хийх компанийг сонгон шалгарууллаа

Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийх Зөвлөх компанийг Монгол Улсын худалдан авах үйл ажиллагааны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Aктивын чанарын үнэлгээг хийх компанийг сонгон шалгарууллаа
Aктивын чанарын үнэлгээг хийх компанийг сонгон шалгарууллаа. Зураг: МҮОНРТ

Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийх Зөвлөх компанийг Монгол Улсын худалдан авах үйл ажиллагааны холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгарууллаа.

Сонгон шалгаруулалтын үр дүнд активын чанарын үнэлгээг Бүгд Найрамдах Чех Улсын PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. хийж гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор үнэлгээг хийж гүйцэтгэх болно.

Хуваалцах