Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчдыг БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газарт сургалтад хамруулна

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газрын дарга, галын комиссар И Жа-Ёл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчдыг БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газарт сургалтад хамруулна
Алба хаагчдыг БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газарт сургалтад хамруулна. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газрын дарга, галын комиссар И Жа-Ёл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан мэдээлэл солилцсон юм.

Онцгой байдлын ерөнхий газар нь БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газартай 2006 онд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй.

Үүнээс хойш өдгөө Онцгой байдлын ерөнхий газар нь БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам, Үндэсний галын удирдлагын газар, Үндэсний аврах алба-119, Гёонги мужийн Гал, гамшгаас хамгаалах газар, Гёонги мужийн Галын академи, Солонгосын Галын судалгааны хүрээлэн болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын 14 алба хаагчийг БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газарт ирэх есдүгээр сард 14 хоногийн хугацаатай сургалтад хамруулахаар гэрээнд гарын үсэг зурлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах