Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчдыг дотоод аудитороор бэлтгэж цахим үйлчилгээг нэвтрүүлэв

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар нь нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 15 алба хаагчийг дотоод аудиторын сургалтад хамруулсан байна. Ангийн захирагч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд шаар…

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчдыг дотоод аудитороор бэлтгэж цахим үйлчилгээг нэвтрүүлэв
Алба хаагчдыг дотоод аудитороор бэлтгэж цахим үйлчилгээг нэвтрүүлэв. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар нь нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 15 алба хаагчийг дотоод аудиторын сургалтад хамруулсан байна.

Ангийн захирагч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хууль, эрх зүйн баримт бичгийн эмхтгэлээр гарын авлага бэлтгэн, үйл ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ офицер бүрэлдэхүүний өдөр тутмын болон долоо хоногийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж байгаа юм.

Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар алба хаагчдыг хөнгөлттэй нөхцлөөр хамруулах 60 айлын орон сууцны газрыг шийдвэрлүүлж, амины орон сууцны 0.5 га газрыг 4 алба хаагч, зуслангийн газрыг 12 алба хаагчдад олгосон.

Мөн “Ухаалаг Дархан” хөтөлбөрийн хүрээнд ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт болон ангиллын сургалт авах хүсэлтийг E-mongolia цахим системд суурилуулан иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудыг цахимаар үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлсэн байна.

Олон улсын стандартын хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн үйл ажиллагаатай танилцан, цаашид хэрэгжүүлэх, сайжруулахад анхаарч ажиллах зарим чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах