Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэв

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2020 оны хичээлийн жилийн нээлтийн хүрээнд “Хээрийн сургалт дадлагын нэгдсэн арга хэмжээ”-ыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэв
Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэв. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2020 оны хичээлийн жилийн нээлтийн хүрээнд “Хээрийн сургалт дадлагын нэгдсэн арга хэмжээ”-ыг зохион байгууллаа.

Албаны бэлтгэл, бэлэн байдал, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн тэсвэр хатуужил, цэргийн албыг хэвшүүлэх зорилготой тус арга хэмжээнд нийт 136 алба хаагч оролцсон юм.

Алба хаагчид 10 км явган марш үйлдэхдээ 5 цэгт үүрэг гүйцэтгэж мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ.

Мөн офицер бүрэлдэхүүн үүссэн нөхцөл байдлын дагуу цагийн байдлыг урьдчилсан байдлаар үнэлэх, хариу арга хэмжээ авах штабын дадлага, сургуулийг хийсэн юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах