Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчид 15 нэр төрлийн 2098 модыг тарьж, ургуулж байна

Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас “Тэрбум мод” аяны хүрээнд албаны хэмжээнд болон алба хаагчид хувийн эзэмшлийн хашаанд шар хуайс, үхрийн нүд, нарс, улиас, хайлаас,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид 15 нэр төрлийн 2098 модыг тарьж, ургуулж байна
Алба хаагчид 15 нэр төрлийн 2098 модыг тарьж, ургуулж байна. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас “Тэрбум мод” аяны хүрээнд албаны хэмжээнд болон алба хаагчид хувийн эзэмшлийн хашаанд шар хуайс, үхрийн нүд, нарс, улиас, хайлаас, чацаргана, нэг наст агч, монос, долоогоно, мойл зэрэг 15 нэр төрлийн 2098 ширхэг модны суулгацыг шинээр суулгаж, усалгаа арчилгааг хийж байна.

Мөн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өнгөрсөн хаврын тариалалтаар агч модны үрсэлгээ хийсэн бөгөөд үрсэлгээ 70 хувийн соёолжээ.

Түүнчлэн аймаг, орон нутгаас зохион байгуулж байгаа мод тарих өдөрлөг, нэгдсэн үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээнд хамт олноороо идэвх санаачилгатай оролцож байна гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах