Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Алба хаагчид 42 удаагийн шумбалт хийлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний Аврах бригадаас “Хүйтний улиралд усны гүнд шумбалтын дадлага” сургалт бэлтгэлийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид 42 удаагийн шумбалт хийлээ
Алба хаагчид 42 удаагийн шумбалт хийлээ. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын харьяа Үндэсний Аврах бригадаас “Хүйтний улиралд усны гүнд шумбалтын дадлага” сургалт бэлтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн хиймэл нуурт зохион байгууллаа.

Дадлага сургалтад Эрэн хайх, аврах салбарын 34 алба хаагч хамрагдсан байна. Алба хаагчид 9-10 метрийн гүнд өдрийн болон шөнийн 42 удаагийн шумбалтийг хийж гүйцэтгэлээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Хуваалцах