Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Алба хаагчид хандивын аянд нэгдлээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон 3-9 насны 6 хүүхэдтэй өрх толгойлсон Ш.Нарангэрэлд туслах хандивын аянд нэгдэж, сэтгэлийн хандив өргөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид хандивын аянд нэгдлээ
Алба хаагчид хандивын аянд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон 3-9 насны 6 хүүхэдтэй өрх толгойлсон Ш.Нарангэрэлд туслах хандивын аянд нэгдэж, сэтгэлийн хандив өргөлөө.

Иргэн Ш.Нарангэрэлд туслах аяныг “Хамаг Монгол” групп, “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын групп” санаачлан эхлүүлсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн ийнхүү НОБГ-ын алба хаагчид нэгдсэн юм.

Алба хаагчид иргэн Ш.Нарангэрэлийнд жилийн түлээ, нүүрсний хэрэглээ, хүнсний болоод ахуйн хэрэглээний барааг хүлээлгэн өглөө.

Түүнчлэн 3-9 насны 6 хүүхдэд нь тус бүр 50,000 төгрөгний хадгаламжийн дэвтрийг нээж, хуримтлалтай болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах